
Маргааш Улаанбаатарт хотод цас орно. Өдөртөө 0 хэм, шөнөдөө -1 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 07-нд нойтон цас, цас, 08-нд ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 07-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-15 градус, бусад хэсгээр -3...-8 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна.
07-ноос хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-17 градус, бусад хэсгээр -7...-12 градус хүйтэн, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.