Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж, "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзсэн билээ.

Улмаар 95 дугаар тогтоолыг баталсан 2025 оны аравдугаар сарын 17-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзсэн тул түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөхөөр болсон юм.

Харин өнгөрөгч долоо хоногт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, оронд нь Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр тохирсон талаар мэдэгдсэн байдаг.

Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн товлосноор, өнөөдөр 14.00 цагаас хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

ШУУД: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авах шаардлагыг хүргүүлж байна
ШУУД: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авах шаардлагыг хүргүүлж байна
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.