
Монголын тайзны урлагийн ертөнцөд шинэлэг өнгө төрх, өвөрмөц хэв маягаараа олныг байлдан дагуулдаг Seryoja хоёр дахь бүрэн хэмжээний амьд тоглолтоо үзэгчдэдээ өргөн барихаар болсон талаар би өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрбээр дөнгөж сая хэвлэлийн хурал хийж, тоглолтын талаар мэдээлэл өглөө.
Тоглолт 3.30 минутаас 4 цаг үргэлжлэх бөгөөд 100% амьд хөгжмийн хамтлагтай /A Sound хамтлагийн хөгжимчид/, мөн “Анир Поп Оркестр”-ийн бүрэлдэхүүнтэй хамтран бүх дуунуудаа тоглолтод зориулан шинэ найруулгаар хүргэхийг зорьсон гэдгээрээ онцлог болох юм байна.
Түүнчлэн онгоцтой төстэй, нислэгийг үеийн орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог гэдгийг тоглолтын Ерөнхий продюсер А.Ариунболд онцоллоо. Тасалбарын ангилалаа хүртэл Economy Class, Business Class, Premium Class, First Class гэх мэтчилэн нэрлэсэн байна.
- Economy Class – Суудалтай хэсэг
- Business Class – Тайзанд ойр босоо хэсэг
- Premium Class – Босоо хэсэг
- First Class 1 & 2 – VIP ширээтэй хэсэг
Тоглолт ирэх 11 дүгээр сарын 1-ний өдөр Steppe Arena-д болно.