
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байгаа аж. Хуралдааны эхэнд Шадар сайд С.Амарсайханыг хариуцлагын гэрээ зөрчсөн тул чөлөөлж буйгаа Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдлээ.
Сануулахад, Шадар сайд С.Амарсайхан нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт танхимаасаа ганцаараа гарын үсэг зурсан байдаг.
Ингээд хуралдаанаар хэлэлцэж буй асуудлуудын жагсаалтыг хүргэж байна.
- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
- Хилийн цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас болон хэрэглэлийн норм, эдэлгээний хугацаа, хүнсний хангамжийн хэмжээ, хилийн нэмэгдэл олгох журам батлах тухай Засгийн газрын тогтооын хавсралтад өөрчлөлт оруулах тухай/
- “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр/
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт Танилцах асуудал
- Нийслэлийн хэмжээнд 2025-2028 онд барьж ашиглалтад оруулах орон сууцны бүтээн байгуулалтын явцын талаар хэлэлцэж байгаа аж