Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙНГЫН ХОРОО: 2026 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо, нэг дэд хороо хуралдахаар товлогджээ. Тодруулбал, Өргөдлийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдах юм.

Эдгээр байнгын хороодын хуралдаанаар:

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх аж.

Сануулахад, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлсэн юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 0 хэм, зөөлөн салхитай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 0 хэм, зөөлөн салхитай
 
Маргааш Улаанбаатарт -17 хэм хүйтэн, цас орохгүй
Маргааш Улаанбаатарт -17 хэм хүйтэн, цас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.