Ерөнхий сайд Г.Занданшатарын хүсэлтийн дагуу өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан явагдаж буй. Энэ үеэр Үндсэн хууль зөрчсөн гэгдэж буй УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "71 гишүүний саналыг хүндлээч ээ. Саналын томъёоллыг нь өөрчилсөн бол "Би үлдэх байсан" гэж бодоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй" гэв.