Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Ард иргэд тайван байж, шатахуунаа хэвийн хэмжээнд хэрэглээд явбал байдал тогтворжихоор байна

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 22 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шатахууны нийлүүлэлт, авах арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар авах зарим арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Улсын хэмжээнд шатахууны нөөцийн агуулахын багтаамж, хүчин чадлыг 30 хоногоор нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор шийдвэрлэлээ. Мөн шатахууны нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2024 оны 134 дүгээр тогтоолоор компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгох ажлыг зохион байгуулах, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох, хүүгийн татаасыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт даалгалаа.

“Шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, хэвийн байгаа. Сүүлийн өдрүүдэд хэрэглээ хоёр дахин өссөн. Улаанбаатарт өдөрт 950-1200 тн шатахуун хэрэглэдэг, энэ өдрүүдэд 1800-2000 тн-ыг нийлүүлж байна” гэж сайд Г.Дамдинням мэдээлэл хийхдээ танилцуулав.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.