Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Ухаа худагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг баасан гарагт хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ долоо хоногт зөвхөн баасан гарагт хуралдахаар товлогджээ. Чуулганы хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэх аж. Үүнд:

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут, үргэлжилнэ/

-Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

-“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/

-Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай

УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл 10.00 цагаас хуралдана
УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл 10.00 цагаас хуралдана
 
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.