Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх долоо хоногоос бага зэрэг дулаарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр ирэх долоо хоногт бага зэрэг дулаарна. Тодруулбал, аравдугаар сарын 19-23-нд ийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

“The MongolZ” баг хүрэл медалийн төлөө тоглоно
“The MongolZ” баг хүрэл медалийн төлөө тоглоно
 
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.