Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талийгаач охины ээж: Охины минь амийг бүрэлгэчихээд доог тохуу хийсэн аймшигт бичлэгийг үзсэн ямарч хүн прокурорын шийдвэрт гайхах болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

16 настай охины ээж өөрийн цахим хуудастаа, "Охины минь амийг бүрэлгэчихээд доог тохуу хийсэн аймшигт бичлэгийг үзсэн ямарч хүн прокурорын шийдвэрт гайхах болно" гэлээ.

Тэрбээр “Хэрэг гараад бүхэл бүтэн 16 сар (485 хоног) өнгөрсөн боловч хэрэг нь шударгаар шийдэгдэлгүй өнөөдрийг хүрлээ. Өнөөдрийг хүртэл бүтэн нойртой өнгөрүүлсэн ганц ч шөнө байсангүй. Монголын шүүх, хуулийн байгууллагыг шударга шийдвэр гаргана гэсэн итгэл талаар болвол нийгэмд шударга зүйл гэж байхгүй болно гэсэн айдаст автаж эхлээд байна. Гэвч прокурорууд хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хохирогч болгосон нь миний итгэл найдварыг үгүй хийсэн.

Охины минь амийг бүрэлгэчихээд бичлэг хийж доог тохуу хийсэн аймшигт бичлэгийг үзсэн ямар ч хүн, прокурорын шийдвэрт гайхшрах болно.

Хайртай охин үрээ бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөлгөж, хэргийн материалтай танилцсан эх хүн энэ шийдвэрт гайхширч, өөрийн хийж чадах зүйлсээ хийх нь зөв гэж үзэж хэргийн зургуудийг олон нийтэд ил болгосон. Шударга үнэнд нийцэхгүй шийдвэрийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Гэм буруутай этгээдүүд үйлдсэн хэргийн ялаа үүрч нийгэмд шударга үнэн бага ч болов үлдээхийн төлөө би тэмцэж явна. Хэрэг үнэн зөвөөр шударга шийдвэр гартал анхаарлаа хандуулж өгөөч.

Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан танаа уулзах хүсэлтэй байгааг минь уламжилж өгөөч гэж, Ард түмнээсээ дэмжлэг хүсэж байна” гэжээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -7 хэм хүйтэн. Цас орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -7 хэм хүйтэн. Цас орохгүй
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.