Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХЯ: Цахилгаан тасарсан хэсгүүдийн цахилгааныг буцаан залгасан. Удахгүй хэвийн болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 40 секунд

Нийслэлийн зарим хэсэгт цахилгаан тасарсан талаар иргэд цахим орчинд мэдээлж байна. Тэгвэл Эрчим хүчний яамнаас тайлбарлахдаа "ОХУ-аас цахилгаан импортолж авдаг 220кВт-ын шугам ОХУ-ын талаас 30 минутын өмнө тасарсан. Одоо тасарсан шугамыг Оросын талаас залгаад хэвийн байдалд орсон.

Дээрх хугацаанд нийт цахилгаан хэрэглээний 15 орчим хувийг хязгаарласан байна. Одоо тасарсан хэрэглэгчдийн цахилгааныг буцаан залгаад дуусаж байна. Залгалтын үйл явц шат дараатай хийгдэж байгаа учраас удахгүй хэвийн байдалдаа орно" гэлээ.

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын асуудлыг цаашид хэрхэх талаар хэлэлцэж байна
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын асуудлыг цаашид хэрхэх талаар хэлэлцэж байна
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.