Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: Багш нарын цалинг маргааш шууд 3.5 сая төгрөг болгох боломжгүй. Ингэж нэмэх бол 3.3 их наяд төгрөг хэрэгтэй болно

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Багш нарын үндсэн цалинг 20 хувиар нэмэх шийдвэр гарсан. Гэхдээ Үйлдвэрчний эвлэлийн холбооныхонд хэлэхэд "Эдийн засагтаа тааруулж шийдвэр гаргаж байна". Шууд маргааш 3.5 сая болгох боломжгүй. Ингэж нэмэх бол 3.3 их наяд төгрөг хэрэгтэй болно" гэсэн юм.

Мөн Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Ажил хаях гэж байгаа багш нарт "Дэлхийн бүх л улсад ажил хаялт хуулиараа зохицуулагддаг. Хуульгүй зүйл гэж байхгүй" гэж хэлмээр байна. Хууль бус ажил хаялт хийсэн байвал ажил хаясан багш нарын цалингийн асуудал шүүх дээр яригдах байх" гэлээ.

Мөнгөө өсгөх зорилгоор телеграммаар даалгавар биелүүлж, 11 сая төгрөгөө залилуулжээ
Мөнгөө өсгөх зорилгоор телеграммаар даалгавар биелүүлж, 11 сая төгрөгөө залилуулжээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.