Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Гүнбилэг: Оффтейк гэрээнүүдийг хараад байсан чинь бид чинь ийм Ерөнхийлөгчтэй яагаад ч байж болохгүй юм байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Монгол Улсын Засгийн газар өнгөрөгч долоо хоногт "Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусад хуулийн этгээдтэй 2020-2022 онд “Нүүрс нийлүүлэх гэрээ”-ний хүрээнд байгуулсан гэрээ, тэдгээрт холбогдох мэдээллийг компанийн цахим хуудаст нээлттэй байршуулсан билээ. Эл оффтейк гэрээнүүдтэй холбоотойгоор хуульч Б.Гүнбилэг дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Нэг л юм бодогдох боллоо. Оффтейк гэрээнүүдийг хараад байсан чинь бид чинь ийм Ерөнхийлөгчтэй яагаад ч байж болохгүй юм байна. Гэмт этгээдүүд байна. Өчигдөр нөхрийг АТГ-д өгсөн, дараа нь Цэцэд хандая даа гэж шийдлээ. Огцруулах үндэслэл байна. Занданшатар бол яахав нутгаасаа ч гишүүн болж чадаагүй, ямар ч мандаатгүй нэгэн. МАН-ын хэдэн пээшиг гишүүдээсээ дэмжлэгээ аваад авилгачин нам гэдгийг улам баталж байна. Тэр угаасаа тэндээ шингэнэ. Би 6 үндэслэлээр нөхрийг АТГ-д өгсөн" гэжээ.

Багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлэх талаар Засгийн газар хуралдаж байна
Багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлэх талаар Засгийн газар хуралдаж байна
 
Шүүх хурлыг 22.00 цагт завсарлуулж, маргааш үргэлжлүүлэхээр боллоо
Шүүх хурлыг 22.00 цагт завсарлуулж, маргааш үргэлжлүүлэхээр боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.