Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ-ын хуралдааны ТЭМДЭГЛЭЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Д.Амарбаясгалан дарга нэр холбогдоод байгаа Админерал гээд компаниа цуцлах хэрэгтэй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны 11 сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд Д.Амарбаясгаланд хандаж "Амарбаясгалаан, чи одоо өөрөө боль. Монгол жижигхэн. Наад "Админерал"-тай холбоотой асуудлаа өөрөө шийд. Шийдэхгүй бол өөрөө асуудалтай шүү" гэдэг асуудлыг ярьж байсан" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл уг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг дөнгөж сая цахим хуудастаа нийтэлжээ. Уг тэмдэгдэлд тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол чинь хүн амын бүтэц жижигхэн, хардамтгайг хэлэх үү. Ийм зүйлүүд болж байгаа. Амарбаясгалан дарга маань ч гэсэн өөрөө манлайлал гаргаад гаргаад цэгцлээд явах хэрэгтэй. Би бас Амарбаясгалан даргад хэлсэн. Нэр холбогдоод байгаа Админерал гээд компаниудаа цуцал гээд. Цуцлах хэрэгтэй. Өөр сайд нарын дунд нэр дуулдаад байгаа юмнууд бас мэр сэр гарсан шүү" гэжээ.

НИТХ-ын дарга А.Баяр өвлийн аялал, эрүүл мэнд, бизнесийн түншлэлийг өрнүүлэх санал гаргав
НИТХ-ын дарга А.Баяр өвлийн аялал, эрүүл мэнд, бизнесийн түншлэлийг өрнүүлэх санал гаргав
 
Б.Пүрэвдорж: Намын дарга анхнаасаа намын бүх албан тушаалын томилгоог хийж дууссаны дараа бүлгийн даргын ажлаа өгнө гэсэн
Б.Пүрэвдорж: Намын дарга анхнаасаа намын бүх албан тушаалын томилгоог хийж дууссаны дараа бүлгийн даргын ажлаа өгнө гэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.