УИХ-ын гишүүн Б.Түвшин төсвийн асуудлаар цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Жил жилийн төсөвтөө тааруулж жилийн хөгжлийн төлөвлөгөө, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл цаашлаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөөд байж таарахгүй.
Бодлого, бодлогын баримт бичиг тодорхой, тогтвортой байх ёстой. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг мэргэжлийн баримт бичиг болгох үүднээс хамгийн багадаа 15-аас 20 шаардлага, шалгуурыг нэмж хүчирхэг бичиг баримт болгох шаардлагатай байна" гэлээ.