Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАРИМТ: ЭТТ, Бодь “Өвөрмонголын шижи чангтонг энержи“ компанид 100 мянган тонн нүүрсийг уурхайн амнаас тн тутмыг нь 9.5 ам.доллароор нийлүүлэхээр гэрээлж байжээ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 40 секунд

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2019 оны 11 дугаар сарын 13-нд "Бодь Интернэшнл" ХХК-тай Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн хүрээнд 15 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээг байгуулсан байдаг. Эл нүүрсний гэрээний хүрээнд "Бодь Интернэшнл" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК нь нүүрс худалдан авах гадаадын компанийг оролцуулан гурван талт гэрээг байгуулсан байдаг. Ингэхдээ 27 ААН-д нүүрс нийлүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. Үүний нэг нь “ӨВӨРМОНГОЛЫН ШИЖИ ЧАНГТОНГ ЭНЕРЖИ” ХХК юм.

Тухайн компанитай 2021 оны дөрөвдүгээр сарын 9-нд 100 мянган тонн нүүрсийг нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Тус компанид нийлүүлэх нүүрсийг уурхайн амнаас экспортлохоор гэрээнд тусгагдсан байх аж. Тэдний зүгээс уурхайн амны үнийг тонн тутамд 8.1 ам.доллароор тооцох үнийн саналаа гэрээ байгуулахаас долоо хоногийн өмнө буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр ЭТТ ХК-д хүргүүлж байжээ. Харин гэрээг байгуулахдаа "Нүүрс нийлүүлэх цэг" буюу Уурхайн ам дах FCA үнэ нь нэг тонн тутамд 9.5 ам.доллар байна гэж тусгажээ.

ТАЙЛБАР: “Өвөрмонголын шижи чангтонг энержи“ ХХК-иас тн тутмыг нь 8.1 ам.доллароор тооцохоор хүргүүлсэн санал
ТАЙЛБАР: ЭТТ, Бодь “Өвөрмонголын шижи чангтонг энержи“ компаниийн хооронд байгуулсан гэрээний ҮНИЙН НӨХЦӨЛ

ОБЕГ: Хөвсгөл аймагт сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнх нь хүсэлтээр зогсоолоо
ОБЕГ: Хөвсгөл аймагт сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнх нь хүсэлтээр зогсоолоо
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.