Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баатархүүгийн Энх-Оргил дэлхийн аваргын бүсийн төлөө Фабрисио Андраде-той тулалдана

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 33 секунд

ONE Championship-ын ээлжит “ONE Fight Night 38” тулааныхаа товыг албан ёсоор зарлажээ. Тус тэмцээн нь 2025 оны 12-р сарын 5-нд Тайландын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдана.

Энэхүү үдэш Монголын холимог тулааны ертөнцөд түүхэн мөч тохионо. Учир нь Монгол Улсын тулаанч Баатархүүгийн Энх-Оргил ONE Bantamweight (61 кг) жингийн дэлхийн аваргын бүсний төлөө тулалдахаар болсон байна.

Түүний өрсөлдөгч бол Бразилийн шилдэг тулаанч, “Гайхамшигт хүү” хочит Фабрисио Андраде юм. Андраде 2022 онд “Чулуун гар” хочит Жон Линекерийг ялснаар аваргын бүсийг эзэмшиж, сүүлийн гурван жил дараалан аваргын сэнтийгээ хамгаалаад байна.

Мөн Фабрисио Андраде нь одоогоор жингийнхээ дэлхийн чансаанд тэргүүлж байгаа аж.

Харин Монголын залуу од Энх-Оргил энэ тулаанд дэлхийн чансааны 4-р байраас хүч үзэх бөгөөд аваргын титмийн төлөөх замдаа итгэл төгс алхаж байна. Тэрбээр 2023 онд “The Road To ONE Mongolia” тэмцээнд түрүүлж, дараагаар нь ONE Fight Night 13-д Филиппиний тулаанч Жанло Марк Сангиао-г ялснаар сүүлийн гурван тулаандаа дарааллан ялалт байгуулаад байна.

Мэргэжилтнүүд энэ тулааныг “шинэ аварга төрж болзошгүй хамгийн сонирхолтой тоглолт” гэж тодорхойлж байна.

БҮТ: Өвлийн элсэлтийн шалгалтад ЕБС-ийн сурагчид бүртгүүлэх боломжгүй
БҮТ: Өвлийн элсэлтийн шалгалтад ЕБС-ийн сурагчид бүртгүүлэх боломжгүй
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.