Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАРИМТ: ЭТТ-н ил болгосон 40 гэрээнээс 32 нь “Бодь“-той холбоотой бөгөөд дангаараа байгуулсан хоёр гэрээгээр 22 сая тн нүүрс нийлүүлэхээр ТОХИРОЛЦЖЭЭ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улсын Засгийн газар өчигдөр /2025.10.09/ хуралдаж, Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусад хуулийн этгээдтэй 2020-2022 онд “Нүүрс нийлүүлэх гэрээ”-ний хүрээнд байгуулсан гэрээ, тэдгээрт холбогдох мэдээллийг компанийн цахим хуудаст нээлттэй байршуулж эхлээд байна.

Тэгвэл одоогоор ил болгосон нууцлал бүхий 40 гэрээнээс 32 нь Бодь Интернэшнл ХХК-тай байгуулсан гэрээ байна. 2020-2022 оны хооронд ЭТТ ХК-тай Бодь Интернэшнл ХХК дангаараа нүүрс худалдах, худалдан авах хоёр гэрээг байгуулсан байх бөгөөд энэ нь Богдхан төмөр замын санхүүжилт болон Тавантолгой Гашуунсухайт төмөр замын санхүүжилтийн гэрээ аж.

Эл хоёр гэрээгээр нийт 22 сая тонн нүүрсний гэрээ байгуулсан байх бөгөөд 2023 он хүртэл 8.2 сая тонн нүүрсний нийлүүлж экспортолжээ. Тэгвэл одоогоор Бодь Интернэшнл ХХК-тай байгуулсан хоёр гэрээнээс 14 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байгаа гэсэн үг юм.

УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүний санаачилсан ХАА-н тухай хууль, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүний санаачилсан ХАА-н тухай хууль, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.