Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СБД-ийн 6-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг иж бүрэн тохижууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5 дугаар хороонд байрлах ЕБС-ын 6-р сургуулийн 2002 м² хөлбөмбөгийн талбайг иж бүрэн тохижуулжээ. Төслийн хүрээнд иргэд, сурагчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх орчныг бүрдүүлэх зорилгоор 496 метрийн урттай гүйлтийн тартан зам, сагсан бөмбөг, ширээний теннисний талбай, сүүдрэвч, сандал, хогийн сав болон гадна талбайн гэрэлтүүлэг суурилуулсан байна.

Ингэснээр тус сургуулийн сурагчид төдийгүй оршин суугчид спорт, хөдөлгөөнөөр хичээллэх шинэ орчин нөхцөлтэй болж, дүүргийн хэмжээнд биеийн тамир, спортын дэд бүтцийн хүртээмж нэг шат ахисан гэж албаныхан мэдээллээ.

О.Цогтгэрэл: МАН-ынхан ажил хийж байгаа нэрээр хулгай хийж явсны ГОР нь гарч байна
О.Цогтгэрэл: МАН-ынхан ажил хийж байгаа нэрээр хулгай хийж явсны ГОР нь гарч байна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.