
“Miami Heat” 2022 оны драфтын 27 дох сонголт болох 22 настай Никола Йовичтой дөрвөн жилийн 62.4 сая ам.долларын гэрээг сунгалаа.
Никола Йович өнгөрсөн улирал карьерынхаа хамгийн тогтвортой амжилтыг үзүүлж 10.7 оноо, 3.9 самбар, 2.8 оновчтой дамжуулалт дунджилсан билээ.
Мөн тэрбээр Евробаскет 2025 тэмцээнд Сербийн шигшээгээс тоглож, 12.8 оноо, 4.0 самбар авч багтаа том тус хүргэсэн нь “Miami Heat”-тэй шинэ гэрээ байгуулахад хүчтэй нөлөө үзүүлсэн гэнэ.
“Heat”-ийн ахлах дасгалжуулагч Эрик Споэльстра ч түүний тоглолтыг өндрөөр үнэлж:
“Никола Йович тоглолт болгонд улам боловсронгуй болдог. Ирээдүйд бид түүнээс ихийг хүлээж байна” хэмээн Miami Herald сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Харин Йовичийн ирээдүйг харлуулж мэдэх зүйл бол түүний гэмтлийн түүх юм. Тэрбээр NBA-д тоглосон гурван улиралдаа нийт тоглох боломжтой 246 тоглолтоос ердөө 107-д нь оролцож, эхний жилдээ нурууны гэмтлийн асуудлаас болж 15 тоглолтод оролцсон бол өнгөрсөн улиралд баруун гарын хуруу хугарснаас гэх шалтгаанаар 46 тоглолтод оролцсон байна.
Гэсэх хэдий ч “Heat” залуу довтлогчийн ур чадвар, өсөх ирээдүйд найдан, урт хугацааны хөрөнгө оруулалт хийснээ энэ гэрээгээр харууллаа.