Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Зориг агсны хэргээр УИХ дээр нээлттэй сонсгол явуулах шаардлагатай гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг 1998 оны энэ өдөр бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан байдаг. Гэвч уг хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын 3 хүнийг буруутган ялласан ч эрүүдэн шүүгдэж, хэрэг үүрсэн хэмээн сулласан байдаг.

Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл "С.Зоригийн хэргийг илрүүлэх сонирхолгүй байгаа бол нууцаас гаргаж ил тод болгох ёстой. Аль улстөрийн хүчин хожиж, аль улстөрийн хүчин хохирдог вэ гэдэг логикийг хараарай. Хожиж ирсэн улстөрийн хүчин нь энэ хэргийг нууцаас гаргах сонирхолгүй байна. Шаардлагатай бол УИХ дээр С.Зориг агсны хэргээр нээлттэй сонсгол явуулах ёстой. Хууль зүйн хүрээнд энэ асуудлыг шийдэх ёстой гэж бодож байна" гэв.

ШУУД: АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж байна
ШУУД: АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж байна
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.