Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нарийн мэргэжлийн эмч нарыгаа гадагшаа алдаад дууслаа“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 45 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хороо, АБГББХ-ны хамтарсан хуралдаанаар Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хүний нөөцийн асуудлыг хөндөж "2-3 сая төгрөгийн цалинтай нарийн мэргэжлийн эмч нарыгаа хувийн эмнэлэг рүү, гадагшаа эсвэл өөр салбар руу алдаж байна.

Манай нарийн мэргэжлийн эмч нарыг дэлхийн зах зээлд хэдэн мянган ам.доллароор цалинжуулаад авахад бэлэн байгаа. Сувилагч нарыгаа явуулаад бараг дуусаж байна" гэлээ.

Г.Тэмүүлэн: Гурван жилд нийт төсвийнхөө 1/3-ийг өрийн үйлчилгээний зардалд зарцуулж байна
Г.Тэмүүлэн: Гурван жилд нийт төсвийнхөө 1/3-ийг өрийн үйлчилгээний зардалд зарцуулж байна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.