Өргөдлийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа "Бид гэнэтхэн л 2027 онд мөнгөтэй болчихгүй. Ер нь энэ том төсөл хөтөлбөрүүдээ яаж эрэмбэлж байгаа юм бэ" гэв. Түүний асуултад Сангийн яамны ТНБД Ж.Ганбат "Хуулийн шаардлагад нийцүүлэн ЗГ дээр ямар байдлаар эрэмбэлэх вэ гэдгийг ярьдаг. ТЕЗ нараас 14 их наядын санал ирснийг эрэмбэлсэн " гэв.