Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүдний эмгэгийг илүү өндөр түвшинд оношилдог боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 43 секунд

Хэчнээн нүдний шил тааруулж зүүлээ ч хараа тодрохгүй, бүрэлзэх бэрхшээл байсаар л байна уу. Тийм бол нүдний нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Орчин үед технологийн дэвшил эрүүл мэндийн салбарт, тэр дундаа нүдний өвчний оношилгоо, эмчилгээнд хувьсгал хийсээр байна. Энэхүү дэвшлийн нэгээхэн тод жишээ болсон, дэлхийн нүдний шилдэг эмнэлгүүдэд ашиглагдаж буй OCT Angiography (Оптикал когерент томографи-ангиографи) хэмээх дэвшилтэт технологийг Бриллиант Нэгдсэн Эмнэлэг нэвтрүүлж, үйлчилгээндээ ашиглаж эхэлснийг дуулгахад таатай байна.

Энэхүү технологи нь нүдний торлог бүрхэвчийн нарийн бүтцийг судалж, өвчнийг нарийн оношлох боломжийг олгож буйгаараа онцгой ач холбогдолтой юм.

OCT Angiography гэж юу вэ?

Энгийнээр тайлбарлавал, OCT Angiography нь нүдний торлог болон судаслаг бүрхэвчийн цусан хангамжийг гурван хэмжээст (3D) дүрслэлээр харуулдаг, судсанд тодосгогч бодис хийх шаардлагагүй, аюулгүй шинжилгээний арга юм.

Уламжлалт флюресцений ангиографи (FA) шинжилгээний үед хүний венийн судас руу тусгай тодосгогч бодис тарьж, түүний нүдний судсаар гүйх явцыг фото зургаар баримтжуулдаг байсан бол OCTA технологи нь гэрлийн долгион ашиглан цусны урсгалын хөдөлгөөнийг мэдэрч, хэдхэн секундийн дотор нүдний судасны бүтцийг нарийвчлан харуулдаг.

OCT Angiography шинжилгээний давуу талууд:

  • Аюулгүй: Тодосгогч бодис хэрэглэгддэггүй тул харшлын урвал, дотор муухайрах зэрэг эрсдэлээс бүрэн ангид.
  • Хурдан: Шинжилгээг хийхэд ердөө хэдхэн минут зарцуулагдана.
  • Нарийвчлалтай: Нүдний торлог бүрхэвчийн үе давхарга тус бүрийн судасны бүтцийг микрометрийн нарийвчлалтайгаар ялган харуулдаг.
  • Тав тухтай: Үйлчлүүлэгчид ямар нэгэн таагүй мэдрэмж төрүүлдэггүй, хялбар аргаар хийгддэг.

Ямар өвчнийг оношлоход ашигладаг вэ?

OCTA технологи нь хараа муудахад хүргэдэг олон ноцтой өвчнийг эрт үед нь илрүүлж, эмчилгээний явцыг хянахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнд:

  • Чихрийн шижингийн ретинопати: Чихрийн шижин өвчний улмаас нүдний торлогт үүсэх судасны өөрчлөлт, шинээр судас ургах, хаван үүсэх зэргийг маш эрт үед нь оношлох боломжтой.
  • Нүдний даралт ихсэх өвчин: Харааны мэдрэлийн ширхгийн цусан хангамжийн өөрчлөлтийг үнэлж, өвчний явцыг хянахад тусалдаг.
  • Торлог бүрхэвчийн судасны бөглөрөл: Торлогийн артери болон венийн судасны бөглөрлийг оношилж, хараа муудах шалтгааныг тодорхойлдог.

Эдгээр өвчнийг эрт үед нь зөв оношилсноор эмчилгээний үр дүн эрс сайжирч, хараагаа хамгаалан үлдэх боломж бүрддэг.

Бриллиант Эмнэлэг: Дэлхийн жишгийг Монголд

2016 онд байгуулагдсан цагаасаа хойш орчин үеийн дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг эрхэм зорилгоо болгосоор ирсэн Бриллиант Нэгдсэн Эмнэлэг нүдний оношилгооны салбарт ийнхүү шинэ хуудас нээж байна.

Та нүднийхээ эрүүл мэндийг дэлхийн дэвшилтэт технологиор шалгуулж, итгэлтэй, найдвартай онош авахыг хүсвэл Бриллиант Нэгдсэн Эмнэлэгт хандаарай.

Video link:

https://www.facebook.com/reel/746514758022249

Бриллиант эмнэлгийн мэдээллийн ажилтан: 7609-6666

Веб хуудас: www.brilliant.mn

Хаяг: Нам Ян Жү-гийн гудамж 18, 18-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот 13370, Монгол улс /Хавдар судлалын үндэсний төвийн чанх ард/

Г.Лувсанжамц: Яамдууд, сайд нар ичихгүй бол би ичихгүй шүү. Бүгдийг нь ярина
Г.Лувсанжамц: Яамдууд, сайд нар ичихгүй бол би ичихгүй шүү. Бүгдийг нь ярина
 
Төсвийн мөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй, шинэ жил, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг байхыг ҮҮРЭГДЛЭЭ
Төсвийн мөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй, шинэ жил, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг байхыг ҮҮРЭГДЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.