Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Гончигсүрэн алтан медаль хүртсэнээр Монгол Улс багийн дүнгээр хоёрдугаарт жагслаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 48 секунд

Жүдо бөхийн "Чиндао" гран при тэмцээн БНХАУ-ын Чиндао хотод энэ сарын 26-28-нд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээний сүүлийн өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, Улаанбаатар их дуулгын аварга Б.Гончигсүрэн анх удаа гран при ангилалд түрүүллээ. Алтан медалийн төлөө Словакын тамирчин Мариус Физертэй барилдаж үндсэн цагт мордох мэхээр вазари үнэлгээ аван, улмаар даралтаар цэвэр ялж аваргын алтан медалийг хүртсэн юм.

Ингэснээр Монгол Улсын баг 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 26 орноос хоёрдугаар байрт жагсав. Нэгдүгээрт Японы баг жагссан байна.

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг тодрууллаа
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг тодрууллаа
 
“The Mongolz”, “Team Spirit” багийг тэмцээнээс мулталж шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz”, “Team Spirit” багийг тэмцээнээс мулталж шигшээ шатанд шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.