УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орох үеэрээ улс төрийн хувьд хэд хэдэн ноцтой мэдээллүүдийг өгсөн байдаг. Тэдний нэг нь "Гэрэгэ тауэр"-ийн 50 хувийг Б.Баатар, 50 хувийг Л.Оюун-Эрдэнэ нар эзэмшдэг. Ингэхдээ тухайн оффисийг хууль бусаар олж авсан гэх агуулга бүхий мэдээлэл юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэн мэдээлэл өгчээ.
Тэрбээр "Херо оффис нь 15 ба 14 давхраас бүрддэг. 14-ийг нь UFC ХХК Н.Цэрэнбат, О.Амартүвшин нар зүй бусаар өгч авалцан, энэ асуудлаа надаар хөөцөлдүүлж, үр дүнд нь намайг ноднин барьж хорьсон. Энэ асуудлыг ил гаргахгүй гэдэг тохироотойгоор би өөрийн найз нараас өгсөн чиглэлийнх нь дагуу өөр хэрэг хүлээж суллагдсан. Би хэлсэн ярьсандаа л чимээгүй байж ирсэн. Гэвч одоо ил гараад ирлээ. Найз нөхөд минь дээгүүрээ тохироо хийн намайг дахин золигт гаргаж байгаа аж" гэжээ.