Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр МАН-ын Бага хурлаар намын шинэ даргаа тодруулж, Их хурлаа товлоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Өнгөрсөн бямба гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаа энэ сарын 27-ны бямба гарагт товлосон. Энэ дагуу өнөөдөр /09.27/ 10.00 цагт тус намын Бага хурал хуралдахаар байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Бага хурлын эхэнд гишүүдийн саналаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг тогтоох юм. Урьдчилсан байдлаар эхний ээлжинд Бага хурлын гишүүдийг томилж, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх аж. Өөрөөр хэлбэл, шинээр УИХ-д сонгогдсон гишүүдийг Бага хурлын гишүүнээр томилох бол дипломат албанд томилогдсон хүмүүсийг Бага хурлын гишүүнээс чөлөөлнө.

Үүний дараа намын Их хурлаа товлож, мөн шинэ даргаа тодруулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар намын даргад өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм.

МАН жигүүрлэх нь тодорхой боллоо
МАН жигүүрлэх нь тодорхой боллоо
 
Нүүрс пиролизийн үйлдвэр ашиглалтад орсноор түлшний татаас, импортын хагас кокст жил бүр зарцуулдаг 200 гаруй тэрбум төгрөг дотооддоо үлдэнэ