Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Лодойсамбуу: Сонгуулиар мандатын тооноос дутуу дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болж байгаа нь иргэний эрхэд халдаж байна гэж ҮХЦ үзсэн ч УИХ дэмжсэнгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 43 секунд

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжээгүй.

Тухайн заалт нь "Тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно" гэж заасны "дутуу " гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд чөлөөтэй сонгох эрхийн үндсэн дээр сонгоно" гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлж "МАН-ын хэрүүлд нэг чухал асуудал дарагдаад өнгөрлөө. Өнөө өглөө Үндсэн хуулийн цэцийн 4-р дүгнэлтийг Их хурал хүлээж авахгүй гээд шийдчихлээ.

Тэр нь юу гэсэн дүгнэлт байсан бэ гэхээр товчхондоо, сонгогч сонгуулийн санал өгөх хуудсанд бичигдсэн нэрсээс Их хуралд суух мандатын тоогоор нэрс дугуйлахгүй дутуу орхисон бол тэр саналын хуудас хүчингүй болж байгаа нь иргэний чөлөөтэй сонголт хийх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж байна гэж Цэц үзсэн. Харин өнөөдөр чуулганд суусан гишүүдийн олонх “Тийм юм байхгүй ээ” гэчихлээ. Уг нь Цэцийн шийдвэр зөв байсан.

Хүн яагаад өөрийн дэмжсэн хүнээ их хуралд томилохын тулд огт дэмждэггүй, таних ч үгүй бусад хэн нэгний нэрийг дугуйлах ёстой юм. Тэр мэдэхгүй танихгүй хүнийг сонгохгүй байх эрхээ эдлэх эрхтэй биз дээ.

Үүнийг бүгд мэдэж байгаа. Гэвч том нам хүчээр ингэж тулгаж санал зулгаахгүй бол ялахгүй учир Цэцийн шийдвэр дээр нүдээ дарж, чихээ таглаж байгаа нь энэ.

Ганц энэ биш, Сонгуулийн хуулинд олон асуудал бий. Одооноос эртхэн засаж Сонгуулийн хуулиа өөрчлөх ёстой. Айлын хэрүүл дуусаж ажлаа хийхээр болох үед нь хамтарсан ажлын хэсэг байгуулж Сонгуулийн хуулийг өөрчилж Үндсэн хуулийнхаа үзэл санаа, хүрээ хязгаарт нь багтаах талд дээр санаачилгатай ажиллахгүй бол.." гэжээ.

ТӨСӨВ-2026: Багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлэн цалингийн бүтцийг бий болгоход 100 тэрбум төгрөгийг нэмж тусгажээ
ТӨСӨВ-2026: Багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлэн цалингийн бүтцийг бий болгоход 100 тэрбум төгрөгийг нэмж тусгажээ
 
SOCIAL POP: Д.Мөнх-Эрдэнийг хөтлөгчөөр захиалсан Төрийн байгууллагад О.Хангай аварга өвлийн өвгөн болж очно гэв
SOCIAL POP: Д.Мөнх-Эрдэнийг хөтлөгчөөр захиалсан Төрийн байгууллагад О.Хангай аварга өвлийн өвгөн болж очно гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.