Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алт, зэсийн үнэ өсөж байгаа нөхцөлд зээлийн хүүг бууруулах шаардлага тавих нь зөв“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдах товтой байгаа. Хуралдаанаар:

-Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох

-Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох

-“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн танилцуулга, мэдээллийг сонсох юм.

Тэгвэл Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Э.Мэндтүвшингээс тодрууллаа. Тэрбээр "7 жил гэж хүлээхгүйгээр зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэж үр дүнд хүрэх ёстой гэх шаардлага бүхий бичгийг Рио Тинтод хүргүүлсэн. Алт, зэсийн үнэ өсөж байгаа нөхцөлд зээлийн хүүг бууруулах шаардлага тавих нь зөв" гэлээ.

“Сак Сараа“ буюу тэмцэгч М.Саранцэцэгийг цагдаагийн байгууллагаас шалгаж, харьяалал тогтоолгохоор прокурорын байгууллагад ханджээ
“Сак Сараа“ буюу тэмцэгч М.Саранцэцэгийг цагдаагийн байгууллагаас шалгаж, харьяалал тогтоолгохоор прокурорын байгууллагад ханджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.