УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Наадмын өмнө УИХ 40, 50 хуулийг нэг амьсгаагаар "32 цагаан лонх" тоолж баталсан. Бид Үндсэн хуулийн зөрчилтэй нөхцөлд 2026 оны төсвийг хэлэлцэж байна" гэж шүүмжилсэн бол УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж "40, 50 хууль батлаагүй. 7-р сарын 9-нд 33 хууль, 11 тогтоол баталсан. УИХ ямар нэг байдлаар ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ" гэж тайлбарлалаа.
Төгсгөлд нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Энэ асуудлаар ҮХЦ шийдвэр гаргавал та УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГА хүлээхэд бэлэн үү. Улс төрийн асуудлаар худлаа тайлбар хийдгээ боль" гэж анхаарууллаа.