Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүүхдийн мөр биш“ болох нь тогтоогджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

2025 оны 9 сарын 20-ны өдөр хүүхдийн мөр байх магадлалтай зургийг эрэлд явсан ар гэрийн иргэдийн зүгээс Хээрийн штабын албаны хүмүүст авч ирж үзүүлжээ.

Тухайн мөр байсан газарт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Мөнхжаргал, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа н.Мөнхбаатар нараар ахлуулсан алба хаагчид, 2 эрэлч нохойтой мөрдөн шалгах ажил болон эрлийн ажлыг зохион байгуулсан байна.

Тухайн мөрнөөс журмын дагуу шинжилгээ авч шалгуулахад хүүхдийн мөр биш малын мөр байх магадлалтай гэсэн хариу гарсан байна. Тухайн мөрний талаарх мэдээлэл, шинжилгээний хариуг алга болсон хүүгийн аав, ээж ар гэрийн хүмүүст танилцуулсан аж.

Иймээс иргэдэд худал мэдээлэл түгээж төөрөгдүүлэхгүй байхыг албаны хүмүүс анхааруулж байна гэжээ.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө

А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлшийг аравдугаар сарын 1-нээс борлуулна
А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлшийг аравдугаар сарын 1-нээс борлуулна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.