Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усман Дембеле Баллон д’Ор-ын эзэн боллоо

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 58 секунд

Францын довтлогч Усман Дембеле энэ жилийн Баллон д’Ор-ын эзнээр тодорч, дэлхийн шилдэг тоглогчийн цолыг анх удаа хүртлээ.

Өдгөө 28 настай Дембеле өнгөрсөн улирал ПСЖ-гийн хамтаар УЕФА Аваргуудын лиг, Францын лиг, Францын цом гэсэн гурван том тэмцээнд түрүүлж, түүхэн амжилтад хүрсэн. Тэрбээр багийнхаа төлөө 53 тоглолтод оролцож, 35 гоол, 14 дамжуулалт хийснээр довтолгооны гол зэвсэг болж чаджээ.

Дембеле Францын лиг болон Аваргуудын лигийн шилдэг тоглогчоор шалгараад зогсохгүй, өнгөрсөн зун АНУ-д болсон клубуудын ДАШТ-ий финалд ПСЖ багаа хүргэсэн ч Челсид хожигдон мөнгөн медаль хүртсэн юм.

Шагнал гардах үеэрээ тэрбээр,

“Би үнэхээр сандарч байна. Энэ цом бол зөвхөн миний биш, манай багийн хамтын хөдөлмөрийн үр дүн. ПСЖ-д ирснээс хойш надад итгэж, дэмжсэн бүх хүнд талархаж байна” хэмээн ярив.

2017 онд Барселонад өндөр үнээр очсон ч бэртэл гэмтэл, тогтворгүй байдалд нэрвэгдэж байсан Дембеле 2023 онд ердөө 43.5 сая еврогоор ПСЖ-д ирж өдгөө дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгчнөөр тодорч чадлаа.

Харин Баллон д’Ор-ын төлөө хүчтэй өрсөлдсөн Барселонагийн 18 настай авьяастан Ламин Ямал энэ удаад хоёрдугаар байрт орсон ч Копа цомын эзэн болж, ирээдүйд ихийг бүтээхээ харууллаа.

Мөн ПСЖ-ийн дасгалжуулагч Луис Энрике ч мөн шагнал хүртэв. Луис Энрике нь Дембелег жигүүрээс төвийн довтлогч болгон өөрчилснөөр түүний карьерыг шинэ шатанд авчирсан. Энэхүү шийдвэрийн дараа Дембеле 30 гоол оруулсан нь гайхалтай үзүүлэлт байв.

Хөвсгөл аймагт алга болсон 2 настай хүүгийн хэрэгт цагдаагийн 26 алба хаагч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна
Хөвсгөл аймагт алга болсон 2 настай хүүгийн хэрэгт цагдаагийн 26 алба хаагч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.