Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 24-нөөс ихэнх нутгаар дулаарна

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 44 секунд

2025 оны 09 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

09 дүгээр сарын 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна.

Энэ сарын 24-нөөс баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Хур тунадас: 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, 26-нд говийн бүс нутгаар, 27-нд говийн аймгийн нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 22-23-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 22-23-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 22-23-нд сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-5 градус хүйтэн, бусад хэсгээр -1...+4 градус, өдөртөө +6...+11 градус, бусад хугацаанд дулаарч шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.

АН-ын бүлэг: С.Ганбаатарын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудлаар Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэлийг дуудсан боловч ирсэнгүй
АН-ын бүлэг: С.Ганбаатарын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудлаар Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэлийг дуудсан боловч ирсэнгүй
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.