Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лейкерс Эндрю Виггинсийг авах сонирхолтой байгаа ч Майамигийн өндөр шаардлага тохиролцоог гацаав

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 28 секунд

Лос Анжелес Лейкерс баг довтлогч Эндрю Виггинсийг эгнээндээ нэгтгэхийг хүсэж байгаа ч Майами Хит багийн тавьсан өндөр үнэ наймааг урагшлуулахад саад болж байна. Үүнээс шалтгаалан Виггинс улирлыг Майамид эхлүүлэх магадлал өндөр байгаа гэнэ.

Энэ зун Лейкерс хамгаалалтаа бэхжүүлэх зорилгоор Маркус Смарт-ыг авсан бөгөөд одоо Виггинсийг авах нь тэдний дараагийн алхам болж байна. Учир нь Виггинсийн хамгаалалтын ур чадвар болон бөмбөггүй үед тоглолтод үзүүлэх нөлөө нь шинээр багт нэгдсэн супер од Лука Дончичийн хажууд хамгийн төгс тохирно гэж үзэж байгаа аж.

Өнгөрсөн улиралд Виггинс 18 оноо, 4.5 самбар, 2.6 дамжуулалт дунджилсан бөгөөд 2025–2026 оны улиралд түүний цалин 28.2 сая ам.доллар, харин 2026–2027 онд 30.1 саяын player option-той байгаа нь ч боломжийн гэрээд тооцогдож байна.

Гэсэн хэдий ч ClutchPoints-ийн сэтгүүлч Бретт Сигелийн мэдээлснээр, Майами Хит одоогоор Виггинсийг өөр багт явуулах бодолгүй байгаа гэнэ.

Сануулахад, өнгөрсөн улиралд Майами баг Жимми Батлерыг Голден Стэйтэд явуулж, түүний оронд Виггинсийг драфтын эрхийн хамт авч байсан билээ.

Загастайн даваанд халтиргаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагджээ
Загастайн даваанд халтиргаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагджээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.