Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхбаатар: МАН-ын УЗ-ийн хурал дээр гишүүд ийм зүйлс яриагүй болохыг албан ёсоор мэдэгдье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлын товоо гаргасан. Тэгвэл Удирдах зөвлөлийн хурлын үеэр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандаж "Та нар намайг хоригдоход юу ч дуугараагүй байх аа. Тэгэхэд би УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй, сонгуулийн уулзалттай явсан. Чи намайг анх М.Энхболд даргатай танилцуулсан. Дараа нь чи урвасан. Ийм байж хэнээс, юунаас дэмжлэг хүсээд байгаа юм бэ" гэж хэлсэн тухай цахим орчинд мэдээлэл гарсаар байгаа юм.

Харин энэ талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар "Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал дээр гишүүдийн хэлээгүйг хэлсэн болгож, мушгин гуйвуулж, утга санааг тэс ондоо болгон өөрчилсөн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаад харамсаж байна. Ийм зүйлс яригдаагүй болохыг албан ёсоор мэдэгдье. Эдгээр цахим хаягнуудаас өмнө ямар мэдээллүүд түгээж спонсордож байсныг нь харахад хэн хийгээд байгаа нь харагдах байх. Нам доторх өрсөлдөөнд нийгмийг татан оролцуулах оролдлого, нэгнийгээ харлуулах санаархал нь эзэндээ амжилт авчрах бус харин сөрөг нөлөөг л авчирна гэдгийг ухаараасай билээ" гэжээ.

Б.Түвшин: Татвар, НДШ-ийг бууруулах хүсэлгүй, боломж хайхгүй байна. Урсгал зардлаа бууруулбал боломж бий
Б.Түвшин: Татвар, НДШ-ийг бууруулах хүсэлгүй, боломж хайхгүй байна. Урсгал зардлаа бууруулбал боломж бий
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.