Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдөр эрлийн ажиллагааны үеэр дөрвөн хүн алга болсон тул эрэлд оролцож байгаа хүмүүсийг нутгийн иргэдтэй ойр байхыг санууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хөвсгөл аймагт сураггүй алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөө дахин эхлүүллээ. Эрлийн ажлын талаар Хойд бүсийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ш.Баасандорж "Эрлийн ажиллагаа үр дүн муутай байна. Үзэх газруудаа бүгдийг нь үзсэн. Хэрэв байсан бол олдохоор шалгалтуудыг бид хийсэн. Өнөөдөр урд уулын энгэрийг битүү самнана. Өчигдрийнх шиг цуваанд орж, хагас өдрийн ажиллагаа хийнэ. Дараагаар дахин газраар нэгжлэг хийснээр ойр хавийн 14-15 км газрыг бүтэн самнасан болно. Эрлийн ажиллагаанд явж байгаа хүмүүс бие биетэйгээ ойр явах хэрэгтэй. Өчигдөр дөрвөн хүн алга болсон. Энд ажиллаж байгаа төрийн тусгай албадын хүмүүст дахин ажил гарч ирээд байгаа юм. Хууч өвчтэй, хэт өндөр настай хүмүүс үлдээрэй" гэв.

УИХ-ын чуулган ирэх долоо хоногт ДАРААХ асуудлуудыг хэлэлцэнэ
УИХ-ын чуулган ирэх долоо хоногт ДАРААХ асуудлуудыг хэлэлцэнэ
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.