Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: 2026 оны төсвийн хүрээний хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Мөн дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

·“Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 9 гишүүн 2025.06.19ий өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэргийг хэлэлцэнэ.

УДШ: О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
УДШ: О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.