Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Шижир: Б.Чойжилсүрэн төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дэд бүтэц татаж байгаа дээр Х.Нямбаатар гэрчийн мэдүүлэг өгөх хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр "Сарын өмнө комисс хүлээн авсан явган зам хуулаад хаячихлаа Нямбаатар аа, гээд бүтэн зунжин таны өмнөөс би зодууллаа, Чойжоо сайд аа. Нийслэл барьж байгуулна, танай яам араас нь сэндийчиж хаячхаад алга болно. Харин юм л бол хойд хар овоохой гэгчээр нөгөө л Нямбаатар буруутан нь.

Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг Чойжоо сайд аа, та энэ хядсан ногоон байгууламж, сүйтгэсэн нийтийн эзэмшил, явган замаа хэзээ нөхөн сэргээх вэ" хэмээн нийтэлсэн. Түүний илэрхийлсэн эл байр суурьтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ө.Шижир өөрийн цахим хуудаснаа "Төрийн байгууллагуудын уялдаа холбоо гэж байдаггүй юм уу. Сошиалаар гомдоллож байхаар хоорондоо утсаар яриад уулзаад ажилаа яриад уялдуулж болдоггүй юм уу. Нэг засагт хамтдаа сайд байсан хүмүүс байж. Төрийн байгууллагууд хоорондоо хамтран ажиллах санамж гэрээ гээд балай юм байгуулаад байдаг биз дээ. Хотын дарга Х.Нямбаатар, Чойжилсүрэн сайд нар хоорондоо гэрээ байгуулаагүй болохоор ийм балай юм ярьцгаагаад байдаг юм уу. Бас төсвийн хөрөнгөөр хувийн хотхондоо дэд бүтэц татаж байгаа тал дээр цахим орчинд бичихээс гадна хуулийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгөх хэрэгтэй" гэжээ.

Төсвийн асуудлаар хоёр хоногийн завсарлага авсан АН-ын бүлэг 10.00 цагаас хуралдана
Төсвийн асуудлаар хоёр хоногийн завсарлага авсан АН-ын бүлэг 10.00 цагаас хуралдана
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.