Цагдаагийн байгууллагад өчигдөр /09.15/ 11.13 цагт "Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх сургууль дээрээ хүргүүлсэн 8 настай хүүхдийг 11.00 цагийн орчим хичээлдээ ирээгүй гэж сургуулиас нь мэдэгдсэн" гэх дуудлага бүртгэгдсэн байна.
Хүүхэд алга болсон талаарх мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нийт 54 алба хаагч эрэн сурвалжлах чиглэлээр шуурхай ажиллаж, зам маршрутыг тогтоох, хяналтын камерыг шүүх, иргэдээс мэдээлэл цуглуулах зэрэг ажиллагааг зохион байгуулж, хүүхдийг 23 цаг 50 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Тахилтын эцсээс олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.