Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 14.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (10.1 хувь) их наяд төгрөгөөр багаслаа.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.5 (12.8 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 226.5 (6.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлөв.
Харин цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 68.9 (6.9 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (12.8 хувь) их наяд төгрөгөөр багасахад нүүрс олборлолт 1.8 (36.7 хувь) их наяд, газрын тос олборлолт 565.0 (60.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөллөө.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өнгөрсөн 11 дүгээр сард 1.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 141.8 (7.5 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Үүнд боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 82.0 (21.8 хувь) тэрбум, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 77.6 (5.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлөв.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт энэ оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр төмрийн хүдэр, алтны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 7.6-26.6, боловсруулах аж үйлдвэрийн салбарт согтууруулах ундаа, ус, ундаа, жүүс, спирт, цемент, шингэн сүү, гурил зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.7-13.9 хувиар өсжээ.
Мөн нүүрсэн шахмал түлш, амны хаалтны үйлдвэрлэл энэ оны эхний 11 сард өмнөх оны мөн үеийнхээс 2.3-12.0 дахин ихсэв.
Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, хайлуур жонш, зэсийн баяжмал метал агуулгаараа, чулуун нүүрс, газрын тос зэрэг бүтээгдэхүүний олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 3.9-43.6, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шохой, ноолууран сүлжмэл эдлэл, катодын зэс, малын мах, баяжуулсан нүүрс, самнасан ноолуур, металл бэлдэц, тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7.5-53.8 хувиар багаслаа.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 17.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (7.5 хувь) их наяд төгрөгөөр багасав.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 1.1 (8.9 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 374.9 (7.7 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөллөө.
Нийт борлуулсан бүтээгдэхүүний 10.1 их наяд төгрөг буюу 58.2 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. Үүний 8.6 их наяд төгрөг буюу 84.6 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.
Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 60.4 хувийг металлын хүдэр олборлолтын салбарын, 33.5 хувийг нүүрс олборлолтын салбарын, 4.2 хувийг газрын тос олборлолтын салбарын, 1.8 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) энэ оны 11 дүгээр сард 124.2 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.8, өмнөх сараас 6.2 хувиар буурч, харин өмнөх оны эцсээс 11.1 хувиар өсжээ.