
УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Үдээс хойшх чуулганы хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан 2026 оны Төсвийн төслийн талаар Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулга хийж, гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр тэрбээр "Эдийн засгийн өсөлт 2026 онд өнгөрсөн хавар тооцоолж байснаас саарах төлөвтэй байгаа тул мөчлөг сөрсөн төсвийн бодлогын хэрэгжүүлж, иргэд хувийн хэвшлээ дэмжих бодит шаардлага үүсээд байна. Иймд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2026 онд 1.3 их наядын алдагдалтай байхаар тусгалаа" гэлээ.