Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Kia” компанийн ажилтнууд цалин нэмэхийг шаарджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 52 секунд

БНСУ-ын “Kia Motors” автомашин үйлдвэрлэгч компанийн ажилтнууд “COVID-19” цар тахлын үед цалин нэмэх, урамшуулал олгохыг шаардсан хэсэгчилсэн ажил хаялтаа энэ долоо хоногт үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.

“Дотоодын гурван үйлдвэрийн ажилтнууд даваагаас пүрэв гарагт өдөрт дөрвөн цаг, баасан гарагт зургаан цаг ажил хаяна” хэмээн “Kia” компанийн үйлдвэрчний эвлэлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

“Kia” компанийн ажилтнууд сүүлийн гурван долоо хоногт ажлын есөн өдөр ажил хаясан нь 32 мянган автомашины алдагдал учруулсан аж. Тэд сарын цалинг 120 мянган воноор нэмэх, урамшуулал олгох, тэтгэвэрт гарах насыг 60-аас 65 болгох зэрэг шаардлагыг тавьж байгаа юм.

Байнгын хороо хуралдана
Байнгын хороо хуралдана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.