Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСӨВ ХЭЛЭЛЦЭХ ДЭГ: Гишүүдийн олонх нь Улсын төсвийг холбогдох хууль, хөгжлийн төлөвлөгөөнд нийцээгүй гэж үзвэл хоёр дахь хэлэлцүүлгээс ЗГ-т буцаана

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
9 минут 42 секунд

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл батлагдсанаар төсвийн тухай хуулийг хэлэлцэх үе шатад өөрчлөлт орсон. Ингэснээр өмнө нь дөрвөн үе шаттайгаар төсвийг хэлэлцэн баталдаг байсан бол энэ удаагийнхаас таван үе шаттай хэлэлцэх юм. Тодруулбал,

Энэ хуулийн 69 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг. Анхны хэлэлцүүлэг

-Ерөнхий сайд төсвийн төслийн танилцуулгыг, Монгол Улсын Ерөнхий аудитор төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга төсвийн төсөл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулна.

-Төсвийн төсөлтэй холбогдуулан төрийн аудитын дээд байгууллагын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг гишүүдэд хүргүүлнэ.

-Төсвийн төслийн танилцуулгад төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажилласан байдал, гарсан үр дүнг төсвийн төсөлд хэрхэн тусгасан талаар танилцуулна.

-Нэг дэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн сахилгын хорооны дарга, Улсын ерөнхий прокурор, Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцоно.

-Гишүүд энэ хуулийн 691.1-д заасан танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайдаас, энэ хуулийн 691.2-т заасан дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаас, төсвийн төсөлтэй холбогдуулан энэ хуулийн 691.4-т заасан төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлнэ.

70 дугаар зүйл. Хоёр дахь хэлэлцүүлэг

-Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр Төсвийн болон бусад Байнгын хороо төсвийн төсөлтэй танилцаж, хуралдаанаар хэлэлцэнэ.

-Байнгын хорооны хуралдаанд гишүүд тухайн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлнэ.

-Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд төсвийн төслийн хэлэлцүүлэг хийсэн талаар танилцуулга боловсруулж, Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

-Төсвийн байнгын хороо энэ хуулийн 70.3-т заасан танилцуулгыг хүлээн авч нэгтгэн, нэгдсэн хуралдаанд танилцуулна.

-Нэгдсэн хуралдаанд Төсвийн байнгын хороо танилцуулга хийсний дараа төсвийн төсөл нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт явуулна.

-Энэ хуулийн 70.5-д заасан санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлнэ.

-Энэ хуулийн 70.5-д заасан санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол төсвийн төслийг ажлын 3 өдрийн дотор хуульд нийцүүлэн өргөн мэдүүлэх чиглэл өгч Засгийн газарт буцаана.

Гурав дахь хэлэлцүүлэг

-Төсвийн болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд, нам, эвслийн бүлэг төсвийн төслийг хэлэлцэнэ.

-Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн төслийн танилцуулгыг энэ хуулийн 71.1-д заасан эрхлэх асуудлын хүрээг баримтлан Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанд танилцуулна.

-Байнгын болон дэд хорооны хуралдаанд гишүүд Байнгын, дэд хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, гаргасан саналынхаа үндэслэлийг тайлбарлаж үг хэлж болно.

-Бусад Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг хуульд заасан эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж болно.

-Бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанд гишүүн, нам, эвслийн бүлэг, төрийн аудитын төв байгууллага саналаа зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт гаргана.

-Бусад Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо энэ хуулийн 71.5-д заасан санал тус бүрээр санал хураалт явуулж олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

-Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанаар төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг явуулах үед гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага, нам, эвслийн бүлгийн гаргасан санал дараах шаардлагыг хангасан байна:

-Нам, эвслийн бүлэг, гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардал нэмэгдүүлэх санал гаргасан бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулах, түүнчлэн татвар бууруулах санал гаргасан бол мөн хэмжээгээр зардал бууруулах саналыг хамтад нь гаргаж, нэг санал болгон санал хураалт явуулах бөгөөд саналуудыг багцлан хурааж болно. Санал хураалт явуулахын өмнө тухайн саналтай холбогдуулан Засгийн газрын тайлбарыг сонсож болно.

-Төсвийн байнгын хороо энэ хуулийн 71.6-д заасан болон Төсвийн байнгын хорооны гишүүд, түүнчлэн төсөвтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага, нам, эвслийн бүлгээс гаргасан санал нэг бүрийг хэлэлцэж ил санал хураалт явуулж олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж нэгдсэн хуралдаанд оруулна.

-Төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн шатанд гарсан төсвийн санал Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчмыг баримтлахгүй байх нөхцөлийг үүсгэж болзошгүй гэж үзвэл Засгийн газар энэ талаар нэгдсэн хуралдаанд тайлбар хийж болно.

-Нэгдсэн хуралдаанаар төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг явуулах үед Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага гаргасан саналаа тайлбарлан үг хэлж болно.

-Нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл Төсвийн байнгын хороонд чиглэл өгч буцааж болно. Чиглэл өгсөн тодорхой асуудлаас бусад асуудлыг хөндөхийг хориглоно.

Дөрөв дэх хэлэлцүүлэг

-Төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгээр Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдааны гурав дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган, шаардлагатай бол гишүүнээс гаргасан саналын дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, хэрэгжих хугацаа, байршилтай холбоотой залруулгыг хийж, төсвийн төслийн эцсийн хувилбарыг танилцуулгын хамт нэгдсэн хуралдаанд оруулна.

-Дөрөв дэх хэлэлцүүлэг явуулахад зөвхөн Төсвийн байнгын хорооноос гаргасан танилцуулгын талаар гишүүд тайлбар хийх, түүнтэй холбогдуулан асуулт асууж болох бөгөөд санал хураалт явуулахгүй.

-Хуралдаан даргалагч төсвийн төслийг тав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлнэ.

-Төсвийн төслийн дөрөв, тав дахь хэлэлцүүлгийг хамтатган явуулж болно.

Тав дахь хэлэлцүүлэг

-Нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна.

-Шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг энэ хуульд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх журмын дагуу хэлэлцэн баталж болно.

-Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуульд тодотгол хийх асуудлыг энэ хуулийн 69, 691,70, 71, 72, 73 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.

-Төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой энэ бүлгээр зохицуулаагүй бусад асуудлыг энэ хуульд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх журмыг баримтална.

Японы шигшээ багийн тамирчин Юүжи Нишида хувийн шалтгааны улмаас ДАШТ-д оролцохгүй
Японы шигшээ багийн тамирчин Юүжи Нишида хувийн шалтгааны улмаас ДАШТ-д оролцохгүй
 
“Mongolia–Korea urban forum” амжилттай боллоо
“Mongolia–Korea urban forum” амжилттай боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.