Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Буриадад эхний ээлжинд 200 хүнийг вакцинд хамруулна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 8 секунд

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад "COVID-19"-ийн халдварын тохиолдол өчигдөр 226-аар нэмэгдэв. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн халдварын батлагдсан тохиолдол нийт 22.256 хүн болоод байна.

Нийслэл Улаан-Үд хотод 118 хүн халдвар авснаар мөн нийт батлагдсан тохиолдол 12.118 болжээ. Халдварын өвчнөөр өнгөрсөн хоногт 5 хүн эндэж, Буриад улсад халдварын тархалт эхэлснээс хойш нийт 507 хүн нас баржээ. Эмнэлэгт эмчлэгдэн гарсан нийт 18243 хүн (үүнээс өчигдөр 371 хүн эмнэлгээс гарчээ) байна.

Тус улсад вакцины эхний хэсгийг 12 дугаар сарын эхээр ирүүлснээр эхний ээлжинд 200 хүнд хийж эхэллээ. Бүх нийтийг вакцинжуулахад зориулж 27 хөргөгч бүхий зориулалтын цэгийг бэлэн болгожээ. Буриад улсад 12 р сарын 31-нд бүх нийтийн амралтын өдөр болгосноор 12 р сарын 26-ны амралтын өдөр нийтээр ажиллахаар болжээ.

Харри Поттерын анхны хэвлэл өндөр үнээр зарагджээ
Харри Поттерын анхны хэвлэл өндөр үнээр зарагджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.