Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хар жагсаалт” өнөөдрөөс албан ёсоор хүчингүй болж, онооны систем хэрэгжиж эхэллээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 30 секунд

УИХ-ын гишүүн Э.Батшугар “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг санаачлан өргөн барьж, УИХ-аар энэ оны тавдугаар сарын 16-ны өдөр батлуулсан. Хуулийн төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Монголбанк журмыг боловсруулж өнгөрөгч есдүгээр сарын 1-нд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарсан. Уг тушаалын дагуу өнөөдрөөс буюу 2025 оны есдүгээр сарын 10-наас “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Ингэснээр “хар жагсаалт” гэх зээлдэгчийн санхүүгийн эрх чөлөөг зургаан жилээр боомилдог тогтолцоо өөрчлөгдөж байна.

Хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр дараах санхүү, эдийн засгийн таатай боломж бий болно гэдгийг хууль санаачлагчийн зүгээс хэлж байгаа юм.

• Зээлийн хүү буурах нөхцөл үүснэ

• Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилна

• Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ

• Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлнэ

• Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна

Бусдад зодуулж БНСУ-д эмчлүүлээд ирсэн Д.С-д хилийн хориг тавих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болно
Бусдад зодуулж БНСУ-д эмчлүүлээд ирсэн Д.С-д хилийн хориг тавих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болно
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.