Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

450 саяын А.Базаргүр BCH Knigths багаас тоглоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
3 минут 20 секунд

Монголын үндэсний дээд лигийн Сэлэнгэ бодонс багтай 450 саяын гэрээ байгуулж шуугиан тариад байсан А.Базаргүр 2024-2025 оны улирлыг дуусгаад гэрээгээ дуусгавар болгож, багаас хасагдсан.

Тодруулбал, “Сэлэнгэ бодонс” багийн зүгээс мэдэгдэл гаргаж “ А.Базаргүр нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул Бодонс гэрээгээ цуцалж байна” хэмээн мэдэгдсэн. Харин А.Базаргүр, “Миний бие Алтанцаг овогтой Базаргүр нь Сагсан бөмбөгийн Дээд лигийн баг болох Сэлэнгэ бодонс багтай 2025.02.28-ны өдрөөс 2026.05.01-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан.

Гэвч Сэлэнгэ бодонс багийн зүгээс 2025.06.26-ны өдөр /тамирчин А.Базаргүр нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн/ гэж худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацаж, гэрээг цуцлах болсноо мэдэгдсэн нь эсрэгээрээ миний нэр хүндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон.

Миний бие өнөөдрийг хүртэл багийн удирдлагын зүгээс гэрээ цуцлаад байгаа шалтгааныг тодорхой тайлбартайгаар мэдэхийг хүлээцтэй хандсан бөгөөд надад /гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн/ гэх үйлдэл байхгүйг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Волейболын дээд лигээс сагсан бөмбөгийн тамирчин болсон түүний дараагийн замнал BCH Knights багт үргэлжлэхээр болжээ. BCH Knights багийн хувьд өнгөрсөн улиралд Сэлэнгэ бодонс багтай хоёрдугаар шатанд таарч тоглон самбарын байрлалын дутуугаасаа болж хожигдсон. Харин энэ асуудлаа 2023-2024 оны самбараас бөмбөг авалтын лидер А.Базаргүрээр засах гэнэ.

Э.Ариунтөгс

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Хар тамхины төрлийн бодис улсын хилээр хууль бусаар оруулж ирдэг 8 бүлгийг илрүүлж, эрүүгийн хариуцлага ногдуулах ажил үргэлжилж байна
ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Хар тамхины төрлийн бодис улсын хилээр хууль бусаар оруулж ирдэг 8 бүлгийг илрүүлж, эрүүгийн хариуцлага ногдуулах ажил үргэлжилж байна
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.