Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Карлос Алкараз АНУ-ын нээлттэй тэмцээний аварга болж, “Их дуулга”-ын зургаа дахь цомоо хүртлээ

Ангилал
Дэлхий дахинд Спорт
Огноо
Унших
1 минут 11 секунд

Испанийн теннисчин Карлос Алкараз Италийн Янник Синнерийг 4 сетийн өрсөлдөөнд (6-2, 3-6, 6-1, 6-4) ялж, АНУ-ын нээлттэй тэмцээний аваргын цомыг дахин хүртлээ.

22 настай Алкараз финалын туршид тогтвортой нягт тоглолт үзүүлж ялалтаа баталгаажуулсан бөгөөд энэ нь түүнд карьерынх нь зургаа дахь “Их дуулга”-ын цомыг авчирлаа. Тэрбээр уг амжилтаараа Бьорн Боргийн дараа хамгийн залуудаа зургаан удаа “Их дуулга”-д түрүүлсэн эрэгтэй тамирчин болов.

Алкараз Синнерийг тав дахь удаагаа финалд хожсоныхоо дараа “Чамтай гэр бүлээсээ ч их уулзаж байна. Чамтай талбай дээр тоглох сайхан байдаг” хэмээн хошигнон ярьжээ. Мөн энэ ялалтаараа тэр дэлхийн нэг номерын байр суурийг Синнерээс буцаан авч, баяраа өөрийн танил болсон “гольфийн цохилт” бүжгээр тэмдэглэлээ.

Энэхүү тоглолтод АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүрэлцэн ирсэн тул аюулгүй байдлын шалтгаанаар хагас цагийн хоцролттой эхэлсэн.

Э.Ариунтөгс

Өвөлжилтийн бэлтгэл 81 хувийн гүйцэтгэлтэй байна
Өвөлжилтийн бэлтгэл 81 хувийн гүйцэтгэлтэй байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.