Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахлын тохиолдлоор нэг хүн нас барж, 22 хүний хариу эерэг гарчээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

Энэ сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайн иргэн нь Цагаан-Уул сумын 5-р багийн нутаг тарваган тахлын голомтот бүс нутгаас агнасан тарвага хүнсэндээ хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Тус иргэн нь нас барсан бөгөөд түүний хавьтлын хүмүүсээс шинжилгээ авахад 22 хүний хариу эерэг гарчээ. Мөн 88 хүнийг тусгаарлаж, 34 хүнээс шинжилгээ авсан байна.

Иймд иргэдийг тарвага агнах, хэрэглэх, түүхий эд худалдан авахаас хатуу татгалзаж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг чандлан мөрдөхийг Аймгийн Онцгой комисс анхааруулж байна.

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно
 
​​​​​​​Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржууллаа
​​​​​​​Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.