Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод газардлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод (2025.09.04) хүрэлцэн ирлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг Владивосток хотын “Кневичи” ОУ-ын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга К.В.Хижинский, Приморийн хязгаарын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэнгийн талбайд саатаж, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болон ОХУ-ын Бүгд Найрамдах Якут Улсын үзэсгэлэнгийн танхимуудаар зочиллоо. Энэ үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов, ОХУ-ын Бүгд Найрамдах Якут Улсын тэргүүн А.С.Николаев нар байлцлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар маргааш (2025.09.05) Дорнын эдийн засгийн аравдугаар чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцоно.

УИХ-ын намрын чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийж, үдээс хойшдоо 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ
УИХ-ын намрын чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийж, үдээс хойшдоо 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ
 
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийт 20 сая төгрөгийн шагналын сантай “Бага тэнгэр наадам” ирэх сарын 14-нд болно
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийт 20 сая төгрөгийн шагналын сантай “Бага тэнгэр наадам” ирэх сарын 14-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.