Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын намрын чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийж, үдээс хойшдоо 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл батлагдсанаар намар, хаврын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, намрын чуулган есдүгээр сарын 15-ны өдрөөс, хаврын чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхэлдэг болсон.

Мөн төсөв хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж, 4 байсныг 5 үе шаттай болгож өөрчилсөн юм. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мягмар гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах үеэр төсөв хэлэлцэх дэгийн талаар мэдээлэл өгсөн байна. Энэ үеэр хэлэхдээ "УИХ-ын намрын ээлжит чуулган хуулийн дагуу энэ сарын 15-ны 10.00 цагт нээнэ. Мөн өдрийн үдээс хойш буюу 14.00 цагаас 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ" гэжээ.

Мөн энэ удаагийн намрын чуулганаар:

-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай;

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

-Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль;

-Хөдөө аж ахуйн тухай зэрэг олон чухал хуулийн төслийг хэлэлцэх юм.

Дайны жилүүдэд фронтын сувилагчаар ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн Сүхбаатарын одон хүртлээ
Дайны жилүүдэд фронтын сувилагчаар ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн Сүхбаатарын одон хүртлээ
 
Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногт шилжүүлэн амрах саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй